logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    APRC 2023: Бизнес хөгжүүлэлтийн процесст судалгаа хангалтгүй, хүн биш захирал төвтэй байгаа нь сорилт дагуулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 16 11:20
    290
    Байгууллагууд соёлоороо өрсөлдөж, ажиллагчдын хүсэмжит байгууллага байхын тулд ажилтан төвтэй болох нь гол шийдэл

    Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын энэ оны чуулганаар (APRC 2023) Монголын “Топ 50” Гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцууллаа.

    Бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид, удирдлагууд хэрхэн тооцоолов?

    Өсөлтийн стратеги - Инновац

    Хүмүүсийн амьдралын хэв маяг илүү дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед инновац нь өсөлтийг хангах гол чиглэл байна гэж Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь үзжээ. Үүний тулд богино хугацаанд бизнес моделийн шилжилт хийх шаардлага тулгарч, хөрөнгө оруулалт ч нэлээд орох төлөвтэй. Ирэх нэг жилийн хугацаанд Гүйцэтгэх захирлуудын идэвхтэй судалж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн технологиудын тэргүүн эгнээнд дата шинжилгээ, хиймэл оюун, робот автоматжуулалт орж байна.

    unnamed (2).jpg

    Харин өсөлтийг хязгаарлаж болзошгүй суурь асуудал гэвэл дотоодоос хүний нөөцийн хомсдол, Төрийн тодорхой бус шийдвэрүүд, эрчим хүч, дэд бүтцийн дутагдал, гадаадаас БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, ОХУ-Украины дайныг онцолжээ. Тиймдээ ч 2020 онд судалгаанд оролцогчдын 76 хувь нь зах зээлд боломж, потенциал бий гэж харж байсан бол энэ оны судалгаанд 68 хувь болж буурсан байгаа юм.

    Асуудлыг үнэн бодитоор, өнгөн талаас нь цааш харж, “чихрээр хуурахгүй” байх нь энэ хэсэгт APRC 2023-аас гарч ирсэн гол өнцөг байлаа.

    “Монголчлох”-оо зогсооё

    Өсөлтийн гол стратеги нь инновац гэж байгаа ч бизнес хөгжүүлэлтийн процесст:

    • Судалгаа хангалтгүй
    • Бүтээлч байдлыг дэмждэггүй
    • Хүн биш захирал төвтэй байгаа нь сорилт дагуулж байна гэж үзжээ.

    Эхлээд зөв зүйлээ загварчилж, дараа нь тэдгээрээ зөвөөр загварчлах зарчимтай байдаг бизнес хөгжүүлэлтийг долоон шатлалт үйл явцыг Монголын бизнесүүд бүгдийг нь алгасах хандлагатай байдаг нь инновац, бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс алдаатай, чадавх муу байгаагийн шалтгаан гэж үзжээ. Тодруулбал: Бизнесүүдийн 50 хувь нь Зах зээл, хэрэглэгчээ бүрэн ойлгож судалдаггүй, 64 хувь нь Бүтээгдэхүүнийг хэрэглэгч дээр туршихгүйгээр шууд зах зээлд гаргадаг, 75 хувь нь Маркетинг кампанит ажлын үр дүнгээ бүрэн хэмжиж чаддаггүйг судалгааны тайланд онцолсон байна.

    unnamed (3).jpg

    Дэлхийн зах зээлд компаниуд бүтээгдэхүүнээрээ өрсөлддөггүй, харин бизнесээ хөгжүүлэх процессыг хэр чадамгай гүйцэтгэж байгаагаараа өрсөлддөг болохыг “MMCG”-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэлж байлаа.

    Ур чадвар татъя гэвэл…

    Энэ онд явуулсан монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгаагаар идэвхтэй хүн амын 67 хувь нь гадагшаа явж ажил хийх сонирхолтой байгаа нь харагджээ. Ажиллах хүчний эргэлт 10 хувь байх нь хэвийн түвшин гэж үздэг бол Монголд 19 хувь байгаа нь ажлын байрны найдвартай байдлын дутагдал асуудал болж буйг илтгэж байна.

    Гэтэл ажилгүйдлийн түвшин 2016 оноос хойших доод түвшинд хүрсний зэрэгцээ өнгөрсөн онд 24 хувиар өссөн, цалин цаашид ч дахиад өснө гэдэгт Гүйцэтгэх захирлууд санал нэгдэж байгаа юм.

    Иймд байгууллагууд зөвхөн цалингаас гадна соёлоороо өрсөлдөж, ажиллагчдын хүсэмжит байгууллага байхын тулд ажилтан төвтэй болох нь гол шийдэл гэж дүгнэсэн байна.

    Cэтгэгдэл бичих