logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумд дайн, инфляцын асуудал голлож байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 08 15:15
    250

    Зургийг: Lionel Ng/Bloomberg

    “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумд оролцож буй дэлхийн бизнес, улс төрийн салбарын манлайлагчид эдийн засаг, улс төр, геополитикийн асуудлууд инфляц болон Төв банкны бодлогууд зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож байна

    Сингапурт болж буй “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумаар БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Хан Жэн болон Саудын Араб, Сингапурын Гадаад хэргийн сайд нар дэлхий дахинд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг уриалж байна. Тэр дундаа Ойрх Дорнод, Европын улс орнуудын эдийн засгийн дангааршил, хиймэл оюуны эрчимтэй хөгжил зэрэг асуудлыг тодотгожээ. 

    Түүнчлэн Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд "Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа"-гаа мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын дэд Ерөнхийлөгчийн хувьд удахгүй болох АНУ болон  БНХАУ-ын удирдагчдын уулзалтын өмнө, хоёр орны хоорондох өндөр түвшний уулзалтуудаас эерэг дохио гарч байгаа гэдгийг сайшаасан байна. Энэ удаагийн чуулганаар БНХАУ-ын эдийн засаг бас нэг гол сэдэв болж байгаа аж. 

    БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Хан Жэн

    Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан

    “Ойрх Дорнодоос даваад дэлхийн түвшинд харвал Европт дайны гал авалцаж байна. Ойрх Дорнодын дайн улам газар авч болзошгүй байна. Түүнчлэн Номхон далай, Тайвань, Өмнөд Хятадын тэнгисээр “бөмбөг тэсрэхэд бэлэн” байна. Утсыг нь нэг л хөндөхөд эдгээр зөрчлийн хоёр талд байгаа улс орнууд дэлхийг бүхэлд нь араасаа чирэх болно. Харин утасны хоёр талд байгаа улсууд өнөөх л хэдэн улс хэвээр байгаа нь намайг эвгүйцүүлж байна. Би хүмүүсийн сэтгэлийг хэт түгшээмээргүй байна л даа. Гэхдээ хамгийн сүүлд дэлхий дээр ийм зүйл болоход Дэлхийн I дайн болж байсан. Тэгэхээр одоо бол аюултай цаг үе. Өндөр магадлалтай гэж хэлэхгүй. Магадлал бага ч, “тэг” биш. Мөн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ч гүнзгий нөлөөтэй” гэж мэдэгдлээ.

    “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумд оролцогч банк, санхүүгийн салбарын удирдлагуудын үзэж байгаагаар дэлхийн эдийн засгийн хамгийн том эрсдэл нь инфляц болоод байгаа аж.

    “Goldman Sachs”-ийн Гүйцэтгэх захирал “Инфляц гол асуудал хэвээр байна” гэж онцолж байсан бол “GIC”-ийн Гүйцэтгэх захирал “Хөрөнгө оруулалтын боломж” гэж үзэж байгаагаа тодотгожээ. Тэрбээр “Зах зээл АНУ-ын Сангийн яамны 10 жилийн хугацаатай инфляцаас хамгаалагдсан бондын өгөөж "удаан хугацаанд" 2.5 хувь орчимд байна гэж бодоогүй. Энэ ч утгаараа тун анхаарал татахуйц байгаа, мөн хөрөнгийн бусад төрөлтэй харьцуулахад өрсөлдөх чадвар өндөр байгааг харуулж байна” гэсэн юм.

    “Bloomberg LP”-ийн Үүсгэн байгуулагч Майкл Р. Блумберг

    Cэтгэгдэл бичих