logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЭХЯ: Энэ өвөл цахилгааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэхээр байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 25 18:39
    169
    Өвлийн их ачааллын үед бүх тоноглол 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллавал цахилгаан эрчим хүчний эрэлтийг давах боломжтой гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.

    Харин дулааны эрчим хүчний салбар цахилгаанаас хүнд буюу энэ өвөл Улаанбаатар хотод 50 хувийн хэт ачаалал үүсэх тооцоотой байна.

    Өвлийн их ачааллын үед цахилгааны эрэлт 6-7 хувиар өсөхөд гадаад, дотоодын эх үүсвэрээр бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч тоног, төхөөрөмжийн саатал үүсэхэд цахилгаан тасрах эрсдэл нүүрлээд байна.

    Өнгөрсөн онд дулааны эрчим хүч 40 хувийн хэт ачаалалтай байжээ. Энэ онд нэмэлт хэрэглэгчид дулааны сүлжээнд холбогдвол хэт ачаалал 50 орчим хувьд хүрэх тооцоотой байна. Нэг тодорхой гарц бол шинэ эх үүсвэр хэдий ч ойрын ирээдүйд шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа юм. Тиймээс хэмнэлт хийхээс өөр аргагүй болж байгаа аж.

    Засгийн газраас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байсан бөгөөд үүнд 600 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих