“Walt Disney” компани ажилтнууддаа долоо хоногийн дөрвөн өдөрт нь оффистоо ирж ажиллах санал тавьсан байна. Тодруулбал: одоогоор зайнаас болон оффис хосолсон хуваарьтай ажиллаж буй ажилтнуудыг гуравдугаар сарын нэгнээс эхлэн долоо хоногийн даваа гарагаас пүрэв гараг хүртэл оффист ажиллуулдаг болгох шийдвэр гарсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Боб Айгер мэдээлжээ.
“Walt Disney”-ийг 2005-2020 онд удирдаад өнгөрсөн оны 11 дүгээр сард албан тушаалдаа эргэн ирсэн Боб Айгер ажилтнуудтайгаа хийсэн эхний уулзалтынхаа үеэр оффист өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэхээр төлөвлөснөө илэрхийлж байв. Харин ажилтнууд замын ачааллаас зайлсхийхийн тулд ажил эхлэх цагаа уян хатан зохицуулах боломжтойг тэрбээр онцолжээ.
"Бүтээлч бизнес эрхлэхэд ажилтнууд биечлэн хамт байснаар өөр хоорондоо холбогдох, бусдыгаа харж судлах, хамтран бүтээх, цаашлаад манлайлагчид менторуудаас суралцаж өсөн дэвжих боломж олгодог ач холбогдолтой" гэж “Walt Disney” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.