
Зургийг: С.Батсайхан
2023 оны эцэс гэхэд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувийг биржээр дамжуулах боломжтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлж байна. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр есдүгээр сард 3.2 сая тонн нүүрсийг 1.5 их наяд төгрөгөөр арилжаалжээ.
Энэ он гарсаар есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 141 удаагийн арилжаагаар зургаан төрлийн 6.8 сая тонн нүүрс, хоёр төрлийн 94.6 мянган тонн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжаад байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдаалагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Сүүлийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг арилжааны үнэд үндэслэн тооцохоор болоод байна. Ингэснээр биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.