logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    “Pentwater”, “SailingStone” компаниуд “TRQ”-ийн бусад хувьцаа эзэмшигчийн шийдвэрт нөлөөлөхийг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 29 09:53
    224
    “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийг 100 хувь эзэмшихээр өөрийн эзэмшлийн бус 49 хувьд ногдох хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавиад байна

    “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources”-ийн хэлцлийг эсэргүүцэж буй жижиг хувьцаа эзэмшигчид нөлөө бүхий “Institutional Shareholder Services”-ийг лоббидохоор төлөвлөж байна.

    “ISS” буюу “Institutional Shareholder Services” групп нь хөрөнгө оруулагчид, компаниудын өмнөөс дата, шинжилгээ хийж, компаниудыг хөрөнгө оруулах, хувьцаагаа худалдах зэрэг шийдвэр гаргахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.

    “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” компаниуд “Institutional Shareholder Services” группийг ашиглан “Turquoise Hill Resources”-ийн бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт нөлөөлөхийг зорьж байгааг “DealReporter” мэдээллээ. 

    “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийг 100 хувь эзэмшихээр өөрийн эзэмшлийн бус 49 хувьд ногдох хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан юм. “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ дээрх саналыг хүлээн аваад байгаа ч хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар хэлцэл амжилттай болох эсэх нь шийдэгдэнэ.

    Хувьцаа эзэмшигчдийн санал хураалт хаалттай хүрээнд 11 дүгээр сарын нэгэнд болох тов гарсан байна.

    “Pentwater Capital Management”-ийн хувьд есдүгээр сарын эхээр саналыг дэмжихгүй, “Rio Tinto”-ийн талд санал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн нэмж хувьцаа худалдан авч эзэмшлийн хувиа 14 хувьд хүргээд байна.

    Харин “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө "Саналын дүнг дахин нэмэгдүүлэхгүй" гэдгээ тодорхой хэлсэн юм.

    Cэтгэгдэл бичих