logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Австралид хонины махны үнэ 75 хувиар унаж, фермерүүд хонио үнэгүй өгч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 08 12:00
    416

    Зургийг: David Gray/Bloomberg

    Австрали улсад хонины махны үнэ сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унаад байна

    Австралийн хонины аж ахуй хямралд орж, махны үнэ сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унаад байгаа нь тус улсын баруун хэсэгт фермерүүд гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэгчдэд малаа үнэгүй өгөхөд хүргэж байна.

    Сүүлийн нэг жилийн хугацаанд Австралид хонины махны үнэ 75 хувиар унасныг "Meat & Livestock Australia" компанийн нийлүүлэлтийн шинжээч Тим Жэксон мэдээллээ. Мөн амьд хонины үнэ эрс унаж, аравдугаар сарын байдлаар нас бие гүйцсэн хонины дундаж үнэ 34 австрали доллар буюу 22 ам.доллар болсон бөгөөд тэр байтугай заримдаа нэг ам.доллар ч хүрэхгүй үнээр зарагдаж буй мэдээлэл байгааг онцолсон байна.

    unnamed (2).jpg

    Цаг уурын “El Niño” үзэгдлийн нөлөөгөөр Австралид илүү халуун, хуурай өдрүүд үргэлжлэх төлөвтэй тул бэлчээрийн хомсдолоос шалтгаалан нядалгаанд өгч буй малын тоо нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газар малыг амьдаар нь экспортлохыг зогсоохоор төлөвлөсөн нь ялангуяа Баруун Австралид нийлүүлэлтийн илүүдэл, бэлчээрийн даацын санаа зовоосон асуудлуудыг улам гүнзгийрүүлэх болжээ.

    Cэтгэгдэл бичих