Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ болон түүний холбоотон улсуудын хориг арга хэмжээг сөрөхөд хувийн хэвшлийг дайчлах бодлогынхоо хүрээнд технологийн аливаа хязгаар, сорилтуудыг давах хүчин чадалтай болохыг БНХАУ-ын компаниудад уриалжээ.
Хувийн хэвшлийн түүчээлэх инновац, дэвшилтэт технологиуд нь БНХАУ технологийн хараат бус байдалд хүрэх гол түлхүүр болохыг өнгөрсөн баасан гарагт тэрбээр Коммунист намын ахлах гишүүдийн хурлын үеэр үг хэлэхдээ онцолжээ. Энэ хүрээнд БНХАУ-д тулгамдаад буй технологийн суурь сорилтуудыг шийдвэрлэхэд Засгийн газрын зүгээс компаниудад дэмжлэг үзүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Ялангуяа хувийн хэвшлийн өсөлтийн түлхүүр нь шударга өрсөлдөөнийг хязгаарладаг институтийн түвшний саад тотгорыг арилгаж, хамтын ажиллагаанд суурилсан байдлаар бодлогыг шинэчлэх явдал бөгөөд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Төрийн байгууллагуудад реформ хийх хэрэгтэйг онцолжээ.
Вашингтоны зүгээс үндэсний аюулгүй байдлын бодлогынхоо нэг хэсэг болгож, БНХАУ-ын компаниудад чухал технологиудаа ашиглуулахыг хязгаарлах хүчин чармайлт гаргаж буй энэ үед Ши Жиньпин дээрх мэдэгдлийг хийснээрээ онцлог болж байна.