
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын уналтын тэргүүн эгнээнд тус улсын түүхий эд олборлогчид бичигдэж байна. БНХАУ-д аж үйлдвэрлэл сул, бүтээгдэхүүний үнэ хямд байгаа нь гангийн үйлдвэр, металл хайлуулах үйлдвэр, химийн үйлдвэрүүд болон нүүрс олборлогчдод алдагдалтай тусаж байгаа аж.
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбаруудын агшилт саарахад цар тахлын улмаас өнгөрсөн онд Шанхайд хөл хорио тогтоогоод байсан нь нөлөөлжээ. Харин зөвхөн нүүрс олборлогчдын хувьд авч үзвэл ашигт үйл ажиллагаа нь улам буурсан байна.
БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, импортын хэмжээ өндөр байж, нөөц нь түүхэн дээд түвшинд хүрсэн нь үнэ огцом унахад хүргэжээ. Тухайлбал: Чиньхуандао боомтын жижиг үнэ энэ онд 18 хувиар унаж, 2022 оны эхэн үеэс хойших доод түвшинд хүрсэн байна. Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хийн үнэ энэ онд 40 хувиар унасан нь аж үйлдвэрийн салбарын түлшний эрэлт бага байсныг илтгэж байгаа юм.
“Fengkuang Coal Logistics” судалгааны фирмийн үзэж буйгаар "Нүүрсний үнэ өндөр байх "таатай" өдрүүд үндсэндээ дуусгавар болж байгаа" ажээ.
БНХАУ уур амьсгалын зорилтдоо хүрэхээр энэ онд нүүрсний гарцаа дахин бууруулах төлөвтэй байгаа юм. Энэ нь нүүрсний үнэ болон олборлогчдын ашигт байдалд дэмжлэг болно. Хэдий тийм боловч дэлхийн гангийн хамгийн том зах зээлд эрэлт нэмэгдэхгүй байгаа нь Бээжин цаашид эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах эсэхэд анхаарал хандуулахаас өөр аргагүй болгож байна.