logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “АПУ” ХК нэгж хувьцаанд 42.75 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 08 09:40
    873

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “АПУ” ХК-ийн 8.29 хувийг 19 мянга 726 хөрөнгө оруулагч эзэмшиж байна

    2023 оны эхний хагас жилд 72 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан “АПУ” ХК нэгж хувьцаанд 42.75 төгрөг (таван хувийн татвар суутгасан дүн)-ийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансанд байршуулсан байна.

    Нийт 47.8 тэрбум төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байв. Өнгөрсөн онд тус компани нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан юм.

    Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээс харахад  сүүлийн байдлаар буюу наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус компанийн 8.29 хувийг 19 мянга 726 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.

    Харин 91.71 хувь нь нөлөө бүхий гурван хувьцаа эзэмшигч болох “Шунхлай групп”, “Heineken”, Унгарт бүртгэлтэй “Steppe Beverage KFT”-ийн мэдэлд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Steppe Beverage KFT”-ийн эзэмшлийн хувь 0.06 хувиар буурсныг мэдээлж байлаа.

    APU-GFX.jpg

    Тус компанийн нэгж хувьцааны ханш 2021 оны сүүл үед 1800 төгрөг хүрч байсан бол мягмар гарагийн хаалтын ханшаар 1163 төгрөгт хаагджээ.

    Cэтгэгдэл бичих