logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Mysteel: Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1000 гаруй автомашин нэг өдөрт гарсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 03 14:20
    343

    Зургийг: С.Батсайхан

    “Эрдэнэс Тавантолгой” компани II сарын дундуур нүүрсний цахим арилжаагаа хийнэ

    Монгол Улсын коксжих нүүрсний гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани хоёрдугаар сарын дундуур цахим платформоор нүүрсний эхний арилжаагаа хийх гэж байгааг “Mysteel Group” мэдэгдлээ.

    Монголд өрнөсөн авлигын эсрэг хөдөлгөөнөөр нүүрс худалдах гэрээнүүдийг халж, цахимаар нээлттэй арилжаа хийж байхаар болоод байгаа юм. Харин тус компанийн өмнөх урт хугацааны гэрээнүүдийн хувьд цаашид хүчинтэй хэвээр байхаар байгаа нь нүүрсний цахим арилжааны экспортын хэмжээнд үзүүлэх нөлөөг бууруулж байна.

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1000 гаруй автомашин гарсан нь сарын өмнөхөөс 22 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Түүнчлэн хоёр жил гаруйн хугацааны дээд үзүүлэлт болж байна.

    БНХАУ эдийн засгаа эргэн нээснээс гадна Сар шинийн баяр дууссан нь эрэлт сэргэхэд нөлөөлж байгаа аж.

    Монгол Улс 2022 онд БНХАУ-д 25.6 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь нийт импортын 40 хувийг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих