logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Инфляц хоёр жил орчмын доод түвшинд хүрсэн ч эрсдэлүүд байсаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 07 15:05
    212

    Зургийг: С.Батсайхан

    Жилийн инфляц VII сард 2021 оны XI сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орлоо

    2023 оны долоодугаар сард жилийн инфляц 9.2 хувь болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ингэснээр инфляц 2021 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орж байна. Гэвч УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумихын зэрэгцээ инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсэн билээ. Тухайлбал төсвийн тодотголоос үүдэн оны эцсээр 8.5 хувьд хүрэх төсөөлөлтэй байсан инфляц 10.5 хувь болж, 2 нэгж хувиар өдөөгдөх тооцоолол гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.

    2023 оны дөрөвдүгээр сарын байдлаарх энэ оны инфляцын төлөвийг харвал дунджаар 10 орчим хувьд байна гэж шинжээчид дүгнэж буй.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн дүнгээр 9.2 хувиар өссөн бол өмнөх сараасаа 0.3 хувиар буурчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараасаа буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.3 хувиар, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар тус тус буурчээ.

    Цар тахлаас хойш хилийн дэглэм чангарч, БНХАУ-тай хиллэдэг боомтууд хаагдан инфляц эрчимтэй өссөнөөр 2022 оны зургаадугаар сард 16.1 хувьд буюу оргил түвшиндээ хүрээд байсан юм. Үүнээс хойш нэг жилийн орчмын хугацаанд инфляц хоёр оронтой тоонд хэвээр байсан бол өнгөрсөн сард 10 хувиас доош бууж, сүүлийн хоёр жил орчмын доод түвшиндээ хүрээд байна.

    Түүнчлэн долоодугаар сард инфляцад үзүүлэх импортын барааны үнийн өсөлтийн оролцоо 34.8 хувь болсон нь өнгөрсөн жилүүдийн мөн үед 50 хувиас дээш байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих