logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ бизнес ангиллын визийн шалгуураа хөнгөвчилж, олон дахин нэвтрэх боломжтой болгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 07 16:45
    264

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Аялагчид нэг удаагийн нэвтрэх визээ гурав хүртэлх жилийн хугацаанд олон дахин нэвтрэх виз болгон өөрчлөх боломжтой болно

    БНХАУ-д Covid-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт удаашраад буй энэ үед тус улс хилээр орох, гарах хөдөлгөөнийг хөнгөвчлөх шат дараалсан арга хэмжээгээ танилцууллаа. 

    Тодруулбал: пүрэв гарагт БНХАУ-ын Нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлэх 26 арга хэмжээ танилцуулсны дотор визийн шалгуурыг хөнгөвчлөх шийдвэр тусгагдсан байна. Үүнд аялагчид нэг удаагийн нэвтрэх визээ гурав хүртэлх жилийн хугацаанд олон дахин нэвтрэх виз болгон өөрчлөх боломжийг багтаажээ.

    Түүнчлэн БНХАУ руу бизнесийн хэлэлцээр, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх чиглэлээр, мөн үзэсгэлэн, хурал зөвлөгөөнд оролцохоор ирж буй гаднын иргэдийн хувьд урилгын захидал болон холбогдох материалыг бүрдүүлснээр тус улсад очоод авах визийн мэдүүлэг өгч болох аж. 

    Харин БНХАУ-д очсоны дараа ажлын шаардлага гарвал дээрх визээ олон дахин нэвтрэх виз болгон солиулах боломжтой болжээ. 

    Мөн шинэ журамд гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл нь гарах хүртэлх хугацаанд паспортоо өөртөө авч явж болохоор болсон байна. 

    БНХАУ дахь Европын Холбооны худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Йенс Эскелундын онцолж буйгаар “Дээрх арга хэмжээ нь жуулчдыг татах зөв алхам боловч энэ нь дангаараа бизнес аяллыг цар тахлын өмнөх хэмжээнд аваачиж, гаднын чадварлаг боловсон хүчнийг татах БНХАУ-ын урьдын чанарыг сэргээнэ гэвэл учир дутагдалтай” хэмээсэн юм.  Тэрээр гаднын компаниудад сөргөөр нөлөөлж буй ил тод биш байдал, БНХАУ-ын бодлогын орчны тодорхойгүй байдлыг мөн авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.  

    “Global Times”-ийн мэдээлж буйгаар БНХАУ-ын Нийгмийн хамгааллын яам дээрх шийдвэрээ наймдугаар сарын эцсээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих