logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Petro Matad” анхдагч зах зээлээс $4 сая, жижиг хөрөнгө оруулагчдаас $618,600 босгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 03 10:55
    678

    Зургийг: petromatadgroup.com

    “Petro Matad” компани жижиглэн хөрөнгө оруулагчдад 20 сая нэгж хүртэлх хувьцаа санал болгоно

    “Petro Matad” компани анхдагч зах зээлд хямдралтай үнээр хувьцаа санал болгож багадаа дөрвөн сая ам.доллар, мөн хувьцааны жижиг хөрөнгө оруулагчдаас 500 мянган фунт стерлинг босгохоор төлөвлөж байгаагаа мэдээллээ.

    Газрын тосны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тус компани босгосон хөрөнгөө "Velociraptor 1" талбайд өрөмдлөг, үнэлгээ хийхэд зарцуулах аж. Мөн шинэ гэрээ байгуулж, эрчим хүчний төсөл хөгжүүлэх, ордыг хөгжүүлэхээр олборлолтын зөвшөөрлөө баталгаажуулах ажлуудад зарцуулахаар байна.

    3-6.JPG

    “Petro Matad” компани нэгж хувьцаагаа 2.5 пенсээр санал болгохоо мэдэгджээ. Энэ нь пүрэв гарагийн хаалтын арилжаанаас 39 хувиар хямд үнэ болж байгаа юм.

    Үүнээс гадна жижиглэн хөрөнгө оруулагчдад 20 сая нэгж хүртэлх хувьцаа санал болгож, 500 мянган фунт стерлинг буюу 618 мянга 600 ам.доллар босгоно.

    Эдгээр хувьцааг хоёрдугаар сарын 10-наас эхлэн арилжих боломжтой юм байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бакийн хувьд 25 мянган ам.доллар хүртэлх үнэлгээ бүхий хувьцаа нэмж авахаар байгаа бол гол хувьцаа эзэмшигч “Петровис” компани нэг сая ам.долларын хувьцаа нэмж эзэмшихээр болжээ.

    Cэтгэгдэл бичих