logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Credit Suisse” харилцагчдынхаа итгэлийг эргүүлэн олж авахыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 17 09:00
    400

    Зургийг: TIMOTHY A. CLARY/AFP

    “Credit Suisse”-ийн Ази дахь зарим чинээлэг харилцагчид мөнгөө татсаар байна

    Швейцарын “Credit Suisse” банк пүрэв гарагт Төв банкнаасаа 54 тэрбум ам.долларын санхүүжилт авах болсноор бизнесээ сэргээх боломжтой боллоо. Хэдий тийм боловч энэхүү процесс цаашид хэрхэн үргэлжлэхийг хүлээх сонирхол зарим харилцагчдад нь байхгүй байна. Тухайлбал: тус банкны Ази дахь чинээлэг харилцагчид мөнгөө эргүүлэн татсан хэвээр байгаа аж.

    Харин Ойрх Дорнодын зарим харилцагчид бэлэн мөнгөө Засгийн газрын үнэт цаас болон бонд болгох хүсэлт тавьжээ.

    Энэ мэт өөрчлөлт нь “Credit Suisse” банкны удирдлагуудын хийж буй шинэчлэлд ихээхэн хүндрэл учруулахаар байна.

    Мөнгөө татсан харилцагчдынхаа итгэлийг эргүүлэн олж авах нь чухалд тооцогдож байгаа аж. Өнгөрсөн оны IV улиралд тус банкны гадагшлах урсгал 119 тэрбум ам.доллар хүрсэн байна.

    “Credit Suisse”-ийн зүгээс одоо алдсан бүхнээ эргүүлэн олох зорилтыг тавин ажиллаж байгааг Гүйцэтгэх захирал нь мэдэгджээ.

    “Credit Suisse” банкны хувьцааны ханш лхагва гарагт 31 хувиар унаж, доод түвшинд хүрсэн ч пүрэв гарагт Швейцарын Төв банкнаас санхүүжилт авах болсноор хувьцааны ханш нь эргэн огцом өсөөд байна.

    Cэтгэгдэл бичих