logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    Нууц код нь “ChatGPT”-д орсноос болж “Samsung” ажилтнуудаа хиймэл оюунт үйлчилгээ ашиглахыг хориглов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 02 16:45
    7281

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    “Samsung”-ийн инженерүүд санамсаргүйгээр компанийнхаа дотоод эх кодыг “ChatGPT”-ийн санд оруулсан байна

    Нэг ажилтан нь компанийн өндөр нууцлал бүхий кодыг хиймэл оюуны өгөгдлийн санд оруулсан нь илчлэгдсэний дараа “Samsung” компани ажилтнуудаа “СhatGPT” зэрэг нэрд гараад буй генератив хиймэл оюун ухаант үйлчилгээнүүдийг ашиглахыг хориглолоо. Энэ шийдвэрийг тус компани хамгийн олон хүнтэй хэлтсийн ажилтнууддаа анхлан танилцуулсныг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Дөрөвдүгээр сарын эхээр “Samsung”-ийн инженерүүд санамсаргүйгээр компанийн дотоод эх кодыг “ChatGPT”-ийн санд оруулсан бөгөөд одоогоор ямар мэдээлэл алдагдсан нь тодорхойгүй байгааг мэдэгдэлд дурдсан байна. 

    “Samsung” компани дээрх шийдвэрийг гаргахдаа “Google Bard”,  “Bing” зэрэг хиймэл оюун ашигладаг платформоор дамжуулагдаж буй мэдээллүүд нь гаднын серверүүдэд хадгалдагддаг учир  мэдээллийг сэргээх болон устгахад хүндрэлтэй, гуравдагч талд задрах аюултай гэсэн үндэслэлд суурилсан болохоо мөн онцолжээ.

    Өнгөрсөн сард “Samsung” хиймэл оюуны технологид чиглэсэн судалгааг дотооддоо явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 65 хувь нь тэдгээр үйлчилгээнүүд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэдэгт санал нэгдэв.

    Cэтгэгдэл бичих