logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иений ам.доллартой харьцах ханш 2022 оны X сараас хойших доод түвшнээс эргэн чангарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 04 10:50
    366

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    Токиогийн биржид иений ханш хоёр хувиар чангарч, 147.43 нэгжид хүрлээ

    Японы Төв банкны тэргүүн мягмар гарагт иений ханшид интервенц хийсэн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Одоогоор Япон улс валютын ханшийн уналтыг удаашруулахаар интервенц хийж байна гэсэн таамаглалаас үүдэн иений ханш сүүлийн нэг жилийн хамгийн сул түвшнээс чангараад байна.

    Мягмар гарагт Нью-Йоркийн биржид иений ам.доллартой харьцах ханш 150.16-д хүрсэн нь 2022 оны аравдугаар сард тогтоогдсон доод хэмжээнээс хойших хамгийн муу үзүүлэлт боллоо.

    402644492.png

    Иений ханшид огцом хөдөлгөөн гарах нь бизнесүүд, өрхүүдэд таагүй нөлөөтэй гэдгийг тус улсын Төв банкны тэргүүн Масато Канда тодотгож байна. Хэдий тийм боловч гадаад валюттай холбоотой аливаа арга хэмжээ авах боломжийг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдлээ.

    Лхагва гарагт Токиогийн биржид иений ханш ойролцоогоор 149 нэгж орчимд арилжаалагдаж байсан ч хэдхэн секундэд бараг хоёр хувиар чангарч, 147.43 нэгжид хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих