Зургийг: С.Батсайхан
2023 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчилсэн байна.
Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоох тухай хуулийн дагуу нийслэлийн бүсэд 313 мянга 400 төгрөг буюу хамгийн өндөр баруун бүсэд 274 мянга 400 төгрөг, Хангайн бүсэд 282 мянга 500 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.
Өмнөх онтой харьцуулахад Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнийг 12.8 хувиар, Хангайн бүсийнх 17.5 хувиар тус тус нэмэгдүүлж тогтоосон байна. 2022 онд хүн амын амьжиргааны доод түвшнийг Улаанбаатар хотод 277 мянга 800 төгрөгөөр тогтоогоод байсан юм.
Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх бөгөөд эн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо, хэмжээг илэрхийлэхээр хуульчилж өгсөн байдаг. Энэхүү доод түвшин нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоохдоо жишиг болгон хэрэглэдэг суурь үзүүлэлт юм.
Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, Төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшнийг жишиг болгодог.