logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Америк залуусын бараг тал хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байна. Гол нь тэд үүнээсээ санаа зовдоггүй...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 16:40
    827

    Зургийг: Michaela Vatcheva/Bloomberg

    Өнөөдрийн байдлаар 18-29 насны 23 сая орчим америкчуудын 45 хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байгаа нь 1940-өөд оны түвшинтэй бараг ойролцоо үзүүлэлт болж байна

    Тусдаа гарч, бие даан амьдрах нь ихэвчлэн тухайн хүн насанд хүрснийг илтгэх тэмдэг болдог. Хэдий тийм боловч цар тахлын хөл хорио, олон арван жилийн дээд түвшинд хүрсэн инфляц, сургалтын төлбөрийн зээлийн өсөлт, тогтвортой бус хөдөлмөрийн зах зээл гэсэн олон дарамт давхацсанаар өнөөгийн залуус өсөж торнисон гэртээ үлдэх нь улам элбэгшиж байна. Гол нь нийгэм үүнийг хувь хүний бүтэлгүйтэл гэж харахаа больжээ.

    “Bloomberg News”-ийн судалгаанд оролцсон америкчуудын бараг 90 хувь нь хүнийг эцэг эхтэйгээ эргэн хамт амьдарсных нь төлөө буруутгах ёсгүй гэж үзжээ. Харин ч энэ нь амьдралд хөлөө олох прагматик арга зам мөн гэдэг дээр тус судалгаанд оролцсон 4106 насанд хүрэгчийн олонх нь санал нэгдсэн байна.

    "Бие даан амьдрахад хэцүү эдийн засагт бид амьдарч байна. Өнөө цагт энэ нь үнэхээр хүнд болохыг насанд хүрсэн иргэд мэддэг болсон" хэмээн Жорж Вашингтоны их сургуулийн нийгмийн психологийн профессор Кэрол Зигельман онцолжээ.

    1400x934 (2).jpg

    2020 оны Covid-19-ийн хөл хорио нь эцэг, эх, эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг залуу насанд хүрэгчдийн эзлэх хувийг бараг 50 хувьд буюу дээд түвшинд нь хүргэжээ. Өнөөдрийн байдлаар 23 сая орчим буюу 18-29 насны нийт америкчуудын 45 хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байгаа нь 1940-өөд оны түвшинтэй бараг ойролцоо үзүүлэлт аж. Их Хямралын дараах тэр үед эмэгтэйчүүд гэрлэх хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч, эрчүүд гэр бүлийнхээ ферм дээр ажиллах хандлага давамгайлж байсныг дурдах хэрэгтэй.

    Судалгаанд хамрагдагсдын бараг дөрөвний гурав нь америк мөрөөдөл өдгөө америк төөрөгдөл болж, санхүүгийн амжилтад хүрэхэд саад болох эдийн засгийн гажуудсан нөхцөл байдалд залуус гацаад байгаа гэдэгт санал нэгджээ. 2008 оны санхүүгийн хямралын үед сургуулиа төгсөж байсан миллениалууд буюу мянганыхан ч мөн бие даан амьдарч чадах эсэхдээ эргэлзэх болсон бөгөөд асуудлаа зохицуулах хүртлээ эцэг эхтэйгээ түр хугацаанд амьдрахаар шийдсэн миллениалуудын тоо нэмэгдэх болжээ.

    Санхүүгийн "нихилизм" нэмэгдэх хандлага нь залуу үеийнхний ажиллах, хөрөнгө оруулах, зарцуулах, амьдралын хэв маягаа олох арга барилд мөн нөлөөлж байгааг "Center for Generational Kinetics" судалгааны төвийн Ерөнхийлөгч Жэйсон Дорси өгүүлжээ. Их сургуульд сурахаас татгалзаж, "quiet quitting" буюу ажилдаа мэрийхээ больж, эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь шинэ хэвийн байдал гэж хүлээн зөвшөөрсөн залуусын давлагаа нь үүний баталгаа болж байна.

    Cэтгэгдэл бичих