logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” 3499 ам.долларын үнэтэй “Vision Pro” төхөөрөмжөө танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 06 10:00
    1500

    Зургийг: Philip Pacheco/Bloomberg

    “Apple”-ийн “MacBook Air” нь M2 процессор, 18 цаг цэнэгээ барьдаг зайтай, үнэ нь 1299 ам.доллароос эхэлж байна

    “Apple” компани 2023 оны “Worldwide Developers Conference” арга хэмжээнийхээ үеэр удаан хүлээлгэсэн "Mixed-Reality" буюу бодит ба виртуал орчныг холбогч төхөөрөмжөө танилцууллаа.

    "Vision Pro" төхөөрөмж ирэх онд худалдаанд гарах бөгөөд 3499 ам.долларын үнэтэй байхыг онцолж байна.

    Өрсөлдөгч компаниудын VR төхөөрөмжүүдтэй харьцуулахад овор хэмжээ багатай, хөнгөн, илүү цэвэрхэн дизайнтай. Хэдий тийм боловч энэхүү төхөөрөмжийн зайны залгуур эх биетэйгээ үргэлж холбоотой байхаар байгаа нь хамгийн анхаарал татам шийдэл болжээ.

    Үүнээс гадна төхөөрөмжийг зүүсэн хүний нүдийг гадна талын дэлгэцээр харуулах сонголттой нь онцлог аж.

    Танилцуулгын арга хэмжээ эхлэх үед “Apple” компанийн хувьцааны ханш 2.2 хүртэлх хувиар өсөж, дээд түвшинд хүрээд байсан ч шинэ төхөөрөмжийн үнийг зарласны дараа 0.8 хувиар унаж, 179.58 ам.долларт хаагдлаа.

    unnamed.jpg

    Үүнээс гадна “Worldwide Developers Conference” арга хэмжээнийхээ үеэр “Apple” компани 15.3 инчийн дэлгэцтэй “MacBook Air” зөөврийн компьютер, хүчирхэг шинэ процессороор тоноглогдсон “Mac Studio”, “Mac Pro” суурин компьютерүүд, мөн гар утасны болон компьютерын үйлдлийн системийн шинэ хувилбаруудыг танилцуулав.

    Өмнөх загваруудаасаа харьцангуй том хэмжээтэй “MacBook Air” нь M2 процессор, 18 цаг цэнэгээ барьдаг зайтай бөгөөд үнэ нь 1299 ам.доллароос эхэлж байгаа аж.

    Шинэчлэгдсэн суурин компьютерүүд нь өнгөрсөн онд танилцуулсан хувилбаруудтай ерөнхийдөө төстэй, харин “M2 Max” болон “M2 Ultra” чипээр тоноглогдсон нь гол онцлог болж байна.

    Cэтгэгдэл бичих