logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Агаараас CO2 шүүж авдаг дэлхийн хамгийн том үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 16:05
    240
    “Occidental Petroleum” 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа бүрэн саармагжуулах зорилт тавиад байна

    АНУ-ын газрын тосны тэргүүлэх компаниудын нэг “Occidental Petroleum”, Канадын стартап “Carbon Engineering”-тэй хамтран нэг жилд 500 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас шүүж авах хүчин чадалтай үйлдвэрийн барилгын талбайг бэлтгэж эхэлжээ.

    АНУ-ын Техас, Нью-Мексик мужийн нутагт орших Пермийн сав газарт байрлалтай үйлдвэр нь өдгөө байгаа ижил зориулалтын үйлдвэрээс 120 дахин том хэмжээтэй байх аж. Үйлдвэрийн шав тавих ёслол 11 дүгээр сарын 29-нд болох бөгөөд 2024 оны эцсээр үйл ажиллагааг нь эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг “Occidental Petroleum” компанийн Гүйцэтгэх захирал Вики Холлаб онцолжээ.

    “Occidental Petroleum” 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа бүрэн саармагжуулаад зогсохгүй компаниас байгалийн хий, газрын тос авдаг хэрэглэгчдийн ялгаруулах нүүрстөрөгчийг мөн тэглэх зорилт тавиад байгаа аж. Цаашид тус компани зөвхөн шатах түлшний олборлолт бус агаараас нүүрстөрөгчийг шүүж, газрын гүнд нөөцлөх технологид илүү их анхаарал хандуулахыг Вики Холлаб мөн дурдсан байна. 

    Түүнчлэн “Occidental Petroleum” нь газрын тосны олборлолт, шаталтаас үүссэн хүлэмжийн хийг газрын тосны орд руу шахах “net-zero oil” хэмээх технологид ихээхэн найдлага тавьж байгаа юм. Энэхүү технологийг ашигласнаар газрын тосны олборлолтын хэмжээ харьцангуй нэмэгддэг байна.

    Cэтгэгдэл бичих