logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    АХБ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд 15 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт олгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 02 15:20
    255

    Зургийг: adb.org

    АХБ: Зээлийн чадавхыг 5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

    Азийн Хөгжлийн банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд 15 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт олгох шинэ хөтөлбөрөө танилцууллаа. “IF-CAP” (Finance Facility for Climate in Asia and the Pacific) хөтөлбөрийн хүрээнд гурван тэрбум ам.долларын баталгаа,15 тэрбум ам.долларын зээл олгоно.

    Өмнө нь нэг ам.долларын баталгаагаар нэг ам.долларын зээл олгож байсантай харьцуулбал зээлийн чадавхыг тав дахин нэмэгдүүлж байгааг Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масацүгү Асакава мэдээллээ.

    Азийн Хөгжлийн банкны жил бүрийн ээлжит бага хурал тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулагдаж байна.

    “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бүс нутагт илүү их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс хөрөнгөө шинэ арга замаар нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Масацүгү Асакава хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

    Cэтгэгдэл бичих