logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    IATA: Дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбарын ашиг 2023 онд $10 тэрбум хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 06 10:10
    265

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    Агаарын тээврийн салбарын орлого энэ онд 803 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна

    Дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбарын ашиг 2023 онд 10 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгааг Олон Улсын Агаарын Тээврийн Ассоциаци мэдээллээ. Хойд Америк болон Европт нислэгийн тоо нэмэгдэж, үнэ нь өсөж байгаа нь үүнд нөлөөлөхөөр байна.

    Одоогоор дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбарын цэвэр ашиг 9.8 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байгаа нь өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан таамгаас хоёр дахин өндөр дүн болж байгаа юм. Энэ онд агаарын тээврээр 4.35 тэрбум зорчигч зорчино гэж Олон Улсын Агаарын Тээврийн Ассоциаци тооцоолжээ.

    Мөн агаарын тээврийн салбарын орлого 2023 онд 803 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа нь цар тахлын өмнөх үеийн дээд түвшнээс 35 тэрбум ам.доллароор бага дүн болж байна.

    Харин инфляцын өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогын хүүгийн өсөлт, ОХУ-Украины дайн, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг нь энэхүү төсөөлөлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих