
Зургийг: First-Quantum
“Rio Tinto” компани Өмнөд Америкийн Перу улсад байрлалтай “La Granja” зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын “First Quantum” компанид худалдлаа. Хэлцлийн нийт дүн 105 сая ам.доллар болж байгаа бөгөөд “First Quantum” төслийн хөгжүүлэлт, ТЭЗҮ-д зориулан нэмэлт 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдээд байна.
“La Granja” нь Перу улсын хойд хэсгийн өндөрлөгт оршдог, зэсийн арвин нөөцтэй байж болох орд аж. Одоогоор 0.51 хувийн зэсийн орцтой 4.32 тэрбум тонны орд байна гэж тооцоолоод байна.
“First Quantum” компанийн Гүйцэтгэх захирал Перу улсын Засгийн газрыг хэлцэлд зөвшөөрөл олгосонд нь талархаж буйгаа илэрхийлжээ.
Дээрх хэлцлийн талаарх мэдээллийн дараа “Rio Tinto”-ийн хувьцааны ханш үдээс өмнөх арилжаагаар 1.3 хувиар өссөн байна.