logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ гангийн үйлдвэрлэлээ 2022 оны түвшинд хязгаарлахаар төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 13 16:00
    149

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ гангийн үйлдвэрлэлээ хязгаарласнаар нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй

    Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг БНХАУ гангийн үйлдвэрлэлээ 2022 оны түвшинд барих шийдвэр гаргахаар төлөвлөж байна.

    Дөрөвдүгээр сарын эцсээр гарах төлөвтэй байгаа энэхүү шийдвэр нь нэг талаас эрэлт бага байх эрсдэлээс зайлсхийж буй ч огцом бууруулахгүй байхыг эрмэлзэж байна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Гангийн нийлүүлэлт буурснаар үнийг дэмжиж магадгүй ч ган үйлдвэрлэлийн салбарын хувьд таагүй мэдээ болж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нийлүүлэлт тасарсны дараа эргэн ашгаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдаж байгаа аж.

    БНХАУ ган үйлдвэрлэл болон хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг ч 2020 оноос хойш гангийн гарц нь буурч байгаа юм.

    Гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг кокс үйлдвэрлэгчдийн коксжих нүүрсний хэрэглээ буурсан нь Монголын коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлсөөр байна.

    Гашуунсухайт-Ганцмод боомт дээрх Монголын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 30 ам.доллароор буурсныг “SXCoal”-ийн статистик мэдээллээс харж болохоор байна. Мөн БНХАУ-д дөрөвдүгээр сард коксны үнэ тонн нь 100-200 юаниар буурчээ.

    Cэтгэгдэл бичих