Зургийг: Qilai Shen/Bloomberg
Европ, Азийн дийлэнх улсын эрэлт сэргэсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын экспорт шинжээчдийн тооцоолоогүйгээр өслөө. Тус улсын экспорт өнгөрсөн сард 14.8 хувиар өссөн байна. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа экспорт нь нэмэгдэж байна.
БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвх нэмэгдэж буй нь тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв хүлээлтээс сайн байх магадлалтай байгааг харууллаа.
2022 оны эцсээр АНУ, Европын Холбоо болон бусад улсын эрэлтийн эрч суларсны улмаас БНХАУ-ын экспорт буурч эхэлсэн аж. Эдийн засагчид БНХАУ-ын экспортын хэмжээг долоон хувиар буурна гэж таамаглаж байсан бөгөөд төсөөлөөгүй үр дүн гарчээ.
Харин Азийн орнууд, ялангуяа БНСУ-ын эрэлт тогтвортой байсан нь тус улсын экспорт өсөхөд түлхэц болжээ.