logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Жагсагчдын шаардлагын хариуд Засгийн газар тогтолцооны асуудлыг хөндлөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 09:10
    153
    Засгийн газар 2022 онд багтан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх төслийг УИХ-д өргөн барина гэж УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ

    УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг одоогийн Парламентын бүрэлдэхүүн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдлээ. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх төслийг 2022 ондоо багтаж Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон байна.

    Хуульд зааснаар 15 хоногийн дотор УИХ Нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасны зэрэгцээ Засгийн газар ойрын үед хуралдаж, офтек гэрээг нууцаас гаргах шаардлагатайг хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.

    Үүнээс гадна Монгол Улс нүүрсний хулгайн асуудлаар БНХАУ-тай прокурорын байгууллагын түвшинд хамтран ажиллана гэдгээ Засгийн газар илэрхийлээд байгаа юм. Харин Монголын талаас хүсэлт тавивал, нүүрсний маргаантай асуудлыг шалгахад хуулийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

    Нүүрсний хулгайн эсрэг жагсагчдын шаардлагатай холбоотой мэдэгдэлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны асуудлыг голлон хөндлөө. Тэрбээр "Нийгэм тогтолцооны шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. Сонгодог Парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг" гэж мэдэгдсэн юм.

    Жагсаалын гол шаардлага болох нүүрсний хулгайн асуудлаар УИХ ирэх долоо хоногт багтаж Нээлттэй сонсгол хийхээр төлөвлөөд байгаа аж.

    Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгуулийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан тухай мэдээлэл гараад байв. Үүнийг Ерөнхий сайд үгүйсгэж, "Ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байна" гэв. Мөн шаардлага гарвал тогтолцооны реформ хийхийг ард түмэн дэмжвэл Ерөнхийлөгч ч мөн дэмжихээ илэрхийлсэн болохыг тэрбээр онцоллоо.

    Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хэргийн асуудлаар УИХ-д Нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх хэрэгтэйг өөрийн цахим хаягаараа дамжуулан уриалсан юм.

    Cэтгэгдэл бичих