logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Б.Жавхлан: Хуулийн дагуу төсөвт тодотгол хийх хүндрэлтэй нөхцөл үүсээгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 18 09:00
    163

    Зургийг: С.Батсайхан

    ХНХЯ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тэгшитгэх шаардлагатай байна

    Хуулийн дагуу 2023 оны төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл гараагүй гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тодруулбал: төсөв бүрдүүлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа аж. Сүүлийн байдлаар энэ онд экспортлох нүүрсний 60 гаруй хувийг гаргасан зэрэг сайн үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч цаашид төсвийн орлогоо тогтвортой байх эсэхийг баталгаажуулснаар төсөвтэй холбогдолтой алхам хийнэ гэж Сангийн сайд онцоллоо.

    Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Төсөвт тодотгол хийх замаар эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тэгшитгэх шаардлагатай байгаа”-г мэдээлсэн юм.

    Төрийн албанд нийт 300 мянга орчим иргэд ажиллаж байгаа нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 26 орчим хувийг бүрдүүлж байна. 2022 оны байдлаар 226 мянган Төрийн албан хаагч улсын төсвөөс цалинжиж  байгаа аж.

    Түүнчлэн инфляцтай уялдуулан цалинг 2021-2022 онд цар тахлаас үүдэн нэмэгдүүлэх боломж хомс байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тодотголоо.

    Cэтгэгдэл бичих