logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    БНХАУ дахь “iPhone”-ийн хоригийг үл харгалзан худалдан авагч, дамлагчид “Apple”-ийн дэлгүүрүүдийг дүүргэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 17:10
    710

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Хятад үйлчлүүлэгчид “iPhone 15” гар утсыг худалдаж авахаар “Apple”-ийн дэлгүүрүүд рүү хошуурч эхэллээ

    БНХАУ-ын үйлчлүүлэгчид Засгийн газрын хязгаарлалт, дотоодын өрсөлдөөнийг үл харгалзан сүүлд гарсан “iPhone 15” ухаалаг гар утсыг худалдаж авахаар “Apple”-ийн дэлгүүрүүд рүү хошуурч байгаа нь тус компанийн хамгийн том гадаад зах зээлд эерэг дохио болж байна.

    “iPhone 15”-ийн техникийн  шинэчилсэн үзүүлэлтүүд компанийг өсөлтөө сэргээж чадах эсэхийг шалгах гол шалгуур бөгөөд энэ дунд “Apple”-ийн борлуулалтын тавны нэг орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ онцгой анхаарал татаж байна. 

    БНХАУ-ын Коммунист нам Засгийн газрын зарим агентлаг, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд “iPhone” ашиглахыг хориглосон шийдвэрийнхээ цар хүрээг тэлж буй энэ үед өрсөлдөгч “Huawei” компани өндөр үнэлгээтэй “Mate 60 Pro” загвараа саяхан танилцуулсан юм. 

    Мөн БНХАУ-аар зогсохгүй БНЭУ-ын Шинэ Делигийн Бандра Курла цогцолбор, Мумбай, Сакет дахь “Apple”-ийн дэлгүүрүүдэд ч мөн хүмүүс өглөөний 04.00 цагаас эхлэн урт дараалал үүсгэн, шинэ загварын “iPhone” гар утас авахаар олноороо цугларсан байна.

    Cэтгэгдэл бичих