logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Хөгжлийн банкны зэрэглэлийг бууруулах асуудлаар “Moody's” хяналт хийж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 11 17:03
    355

    Зургийг: С.Батсайхан

    Хяналтын явцад Монгол Улсын Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөний гүйцэтгэл хэр амжилттай байхыг сайтар хянана гэдгийг “Moody's” тодотгов

    "Moody's" агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээг бууруулах эсэх тухай асуудлаар хяналт хийж эхэллээ. Үүнд гадаад валютаар үнэт цаас гаргагчийн зэрэглэл болох "B-" үнэлгээ, зээлжих суурь зэрэглэлийн "ССС" зэрэг таван үнэлгээг бууруулах асуудал багтаж байгаа аж.

    Хяналтыг эхлүүлэхэд Хөгжлийн банкны хөрвөх чадварын менежмент, аравдугаар сарын 23-нд хугацаа нь дуусах бондын дахин санхүүжилтийн асуудал нөлөөлсөн байна. Хөгжлийн банк дахин санхүүжилт хийхээр ажиллаж, шаардлагатай байгууллагуудтай холбогдож эхэлсэн ч үйл ажиллагааны болон гүйцэтгэлийн эрсдэлүүд байгаа гэж үзжээ.

    Хяналтын явцад Монгол Улсын Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөний гүйцэтгэл хэр амжилттай байхыг мөн сайтар хянана гэдгийг тодотгосон байна.

    Аравдугаар сард хугацаа нь дуусах тус бондын зарим хэсгийг банк буцаан худалдаж аваад байгаа аж. Харин 12 дугаар сарын 25-нд хугацаа нь дуусах Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иений бондын хувьд төлбөрийг бүрдүүлж, Сангийн яамны дансанд шилжүүлсэн байна.

    Үнэлгээг бууруулах асуудлаар хяналт хийж байгаатай холбоотойгоор ирэх 12-18 сарын хугацаанд үнэлгээг нэмэгдүүлэх магадлал буурч байгаа юм. Харин дахин санхүүжилтээ хугацаандаа, зөөлөн нөхцөлтэйгөөр хийж чадвал одоогийн үнэлгээг баталгаажуулахаар байна.

    Cэтгэгдэл бичих