logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “iPhone” авах уу, хөрөнгө оруулах уу? 1000 ам.доллароо өсгөх хувилбарууд
    1000 ам.доллар таны хувьд хэр их мөнгө вэ?
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 12:00
    2079
    1000 ам.доллароор Бали руу нисэх онгоцны бизнес ангиллын нэг талын тийз авах, Мишелиний гурван одтой Италийн “Osteria Francescana” ресторанд зоог барих боломжтой

    Төгрөгийн ханш он гарсаар ам.долларын эсрэг 20 орчим хувиар суларсны зэрэгцээ Улаанбаатар хотод инфляц 14 хувьд хүрээд буй энэ үед “iPhone”-ийн хамгийн сүүлийн загварыг худалдаж авахад 1000 ам.доллар бараг хүрэхгүй ч ухаалгаар зарцуулж чадвал бага мөнгө биш гэдгийг шинжээчид онцолж байна.  

    “TDB Securities”-ийн шинжээч Г.Маргад өндгөө олон сагсанд хийхийг зөвлөж байна.

    - 300 ам.долларыг дотоодын нээлттэй гарч буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эсвэл бондууд руу төгрөгөөр байршуулна

    - 200 ам.долларыг дотоодын бирж дээрх хувьцаат компаниудын хувьцаанд 

    - 100 ам.долларыг гадаад зах зээлээс сайн компанийн опцион худалдан авна

    - 200 ам.долларыг гадаад зах зээлийн өндөр өгөөжтэй Монгол Улсын Засгийн газрын бонд

    - 200 ам.долларыг гадаад зах зээлээс сүүлийн нэг жил хагасын хугацаанд нэлээд унасан байгаа хувьцаануудад хөрөнгө оруулна.

    Учир нь хөрөнгийн зах зээл уналттай байгаа ч ирэх оны хавраас Төв банкнууд бодлогын хүүгээ  бууруулах хүлээлт байгаа тул хөрөнгийн зах зээл эргэн сэргэх магадлалтай. Тиймээс одоо хангалттай түвшинд унасан, бодит үнэ цэнээсээ багаар үнэлэгдэж байгаа хувьцаануудаас сонгон гадаад болон дотоод зах зээлийн хувьцаа эсвэл опционууд авах сонирхолтой.

    Дэлхий даяар долларжилтын үйл явц их байгаатай холбоотойгоор АНУ тэргүүтэй улс орны Төв банкны үнэт цаас болон бусад эрсдэл багатай бондуудын өгөөж нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд боломж гэж харж байгаагаа тэрбээр онцолсон юм.

    “Бидисек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн:

    Хөрөнгө оруулалт хийхэд тийм ч тохиромжтой үе биш байгаа хэдий ч хүмүүс “panic sale” ихээр хийж байгаа болохоор боломж их байгаа. Tухайлбал: барилгын салбарт бартер хийдэггүй компанийн хувьцаа сонирхолтой байна. Арилжаа хийх багц бүрдүүлье гэвэл трейдерүүдтэй ярилцах хэрэгтэй. Туршлага бага хөрөнгө оруулагчдын хувьд 1000 ам.долларын төлөө толгойгоо өвтгөлгүй том тоглогч нар юу авч байгааг дагаж авах хувилбар бий

    “Mандал” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий эдийн засагч Г.Батзориг:

    1000 ам.доллароор хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулна даа. Сангаар дамжуулан цаана нь олон төрлийн хөрөнгө оруулалт хийх учраас өөрөө санаа зовоод байх шаардлага байхгүй

    Cэтгэгдэл бичих