logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхэд 6 салбарт сорилт тулгарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 30 10:20
    294

    Зургийг: С.Батсайхан

    ННФ: Тогтвортой хөгжлийн зорилтын чухал салбаруудад төсвийн зарцуулалт бага хэвээр байна

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод хамаарал бүхий салбарууд дахь төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлагын судалгааг Нээлттэй нийгэм форум танилцууллаа. Судалгаагаар Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилтод нь хамааралтай долоон салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг судалсан байна.

    unnamed (11).jpg

    Хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, хүйсийн тэгш байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж зэрэг салбаруудын хувьд тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхэд ихээхэн сорилт тулгарч байгаа аж. Үүнд төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн зөрүү нөлөөтэй байна гэж үзжээ. Эдгээр салбарын төсвийн гүйцэтгэл нь дийлэнхдээ төлөвлөгөөнөөс дутуу байсаар иржээ. Тодруулбал: төсвийн нийт зарцуулалтын 13.1 хувийг эзэлж буй боловсролын салбарт төсвийн гүйцэтгэл нь дунджаар 11.8 хувиар дутсан байна. Түүнчлэн байгаль орчинд -11.8 хувь, ус ба ариутгах байгууламжид -5.7 хувийн төсвийн гүйцэтгэлийн зөрүү гарчээ.

    Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэх ахиц дэвшил удаашралтай байгаа нь эдгээр салбарт зарцуулалт дутуу байгаагаас шууд хамаарч байна. Тайлан мэдээллээс харвал Засгийн газар сүүлийн жилүүдэд төсвийн хэрэгжилтийн зорилтдоо хүрэхэд тогтмол бүтэлгүйтсээр ирсэн бөгөөд ялангуяа цар тахлын 2020 онд нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн зөрүү хамгийн өндөр буюу -8.1 хувь болж байжээ.

    Төсөв боловсруулалтад олон нийтийг татан оролцуулах, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр ажиллах хэрэгтэйг судалгааны дүгнэлтэд онцолжээ. Мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн бодлогод анхаарч, Тогтвортой хөгжлийн зорилтод суурилсан төсөвлөлтийг эн тэргүүнд авч үзэх, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийн хуваарилалтыг дэлхийн дундажтай ойртуулах нь нэн чухал болохыг дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих