logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Elixir Energy: “Nomgon IX”, “Gobi H2” болон Австрали дахь төслүүдээ санхүүжүүлэхээр $10.5 саяыг босгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 30 09:45
    522

    Зургийг: elixirenergy.com.au

    Elixir Energy: 7 сая орчим ам.долларын хувьцаа гаргахыг хөрөнгө оруулагчид идэвхтэй дэмжсэн

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани шинээр гаргах 100 сая орчим нэгж хувьцаагаа сүүлийн хаалтын ханшнаас 14.6 хувиар хямд үнээр буюу долоон центээр үнэлж, хөрөнгө оруулагчдаас долоон сая орчим ам.долларын захиалга авснаа мэдэгдлээ. Ингэснээр тус компани Австрали болон Монгол дахь төслүүдээ бүрэн санхүүжүүлэхэд зарцуулах нийт 10.5 саяын ам.долларын хөрөнгө босгож байна.

    Захиалгад оролцогчдын хувьд опцион эсвэл шинээр гаргасан хувьцаа авах боломжтой аж. “SPP” буюу хувьцаа худалдан авах төлөвлөгөөний хүрээнд гаргаж буй опцион нь 12 центийн үнэлгээтэй, гурван жилийн хугацаатай байх юм байна. Опцион гаргах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөөр эцэслэн шийдвэрлэнэ.

    Тус компанийн ТУЗ-ийн зарим гишүүд 150 мянга орчим ам.доллароор оролцохыг урьдчилан мэдэгдээд байна. “Elixir Energy” компани ирэх аравдугаар сарын эхээр хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө босгох зарим асуудалд зөвшөөрөл авахаар хурал зарлах товтой байгаа юм.

    Босгосон хөрөнгөө Австрали болон Монгол дахь төслүүдээ бүрэн санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал: Монголд хэрэгжүүлж буй "Nomgon IX" нүүрсний давхаргын метан хийн төслийн үнэлгээ, хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр болон устөрөгчийн “Gobi H2” төслүүдийг санхүүжүүлэх юм байна.

    Харин Австралид 2023 оны аравдугаар сард өрөмдөхөөр төлөвлөж байгаа “Daydream-2” үнэлгээний цооногийн гүйцэтгэлийг санхүүжүүлнэ.

    Cэтгэгдэл бичих