logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 25 15:30
    137
    2023 онд Монгол Улсын экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.доллар давна

    Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр  төмөр зам 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад орлоо. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    Үүнээс өмнө есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 233.6 км замд төмөр замаар тээвэрлэлт хийх боломжтой болсон юм. Ингэснээр 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.доллар давна гэж үзжээ.

    2023 оны төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр хулгайн нүүрсийг хилээр гаргахтай тэмцэх, нүүрсийг зөвхөн биржээр арилжих зэрэг зохицуулалтууд хэрэгжиж эхлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих