logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 14:40
    775

    Зургийг: sxcoal.com

    БНХАУ-д нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт саараад байна

    Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын Ганцмод боомтод НӨАТ нэмээд тонн нь 1520 юань болсныг “SXCoal” тооцооллоо. Энэ нь долоо хоногийн хугацаанд 90 юаниар, сарын эхнээс 190 юаниар өссөн дүн болж байна.

    БНХАУ-д нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт саараад байгаа аж. Нөгөө талаас коксжих нүүрсний үнэ эрчимтэй өссөнөөр эцсийн хэрэглэгчид импортын нүүрс рүү хошуурахад нөлөөлж байна.

    Долоодугаар сард БНХАУ-ын Шаньси болон Шэньси мужийн уурхайнуудад болсон ослын улмаас үйлдвэрлэл буурсан бол бусад уурхай хүчин чадлаа давуулан, зөвшөөрөгдсөн хэмжээнд олборлолтоо үргэлжлүүлж байна.

    Есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Монголоос БНХАУ-ын Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1000 гаруй автомашин нэвтэрсэн бол 20-ны өдөр 886 автомашин хилээр гарчээ.

    "Үүнд Монголын нүүрс тээврийн жолооч нар тээврийн хөлсөө нэмэгдүүлэхийг зорьж байгаатай холбоотой, ойрын өдрүүдэд хэвийн байдалд орно" гэж ӨМӨЗО-ы эх сурвалж мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих