Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
БНСУ-ын экспортын уналт дөрөвдүгээр сард саарсан нь дэлхий даяар сул түвшинд байсан эрэлт сэргэж эхэлсэн байж магадгүйн дохио боллоо. Ажлын өдрүүдэд харгалзуулан тооцсон нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан нь 12 дугаар сараас хойших хамгийн бага дүнгээр буурсан үзүүлэлт болсныг тус улсын гаалийн статистик мэдээлэл харуулж байна.
Цаашлаад тус улсын Европт хийх экспорт өсөж, БНХАУ руу чиглэсэн экспорт буурсан нь гадаад худалдаа сэргэж буйн илрэл болж буй хэдий ч БНСУ-ын технологийн бүтээгдэхүүний экспорт доогуур түвшинд хадгалагдсан хэвээр байна.
“Samsung Electronic” болон “SK Hynix” зэрэг хагас дамжуулагч, гар утасны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчид тус улсад харьяалагддаг бөгөөд эдгээр компаниудын эхний улирлын орлогын тайлан тааруу гарсан нь дэлхийн технологийн салбар дахь хүндрэлийг харуулж байгаа юм.
Нийт дүнгээрээ БНСУ-ын импорт 13.3 хувиар буурсан нь гадаад худалдааны тэнцэл 2.62 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн ба энэ нь сүүлийн 10 сарын хугацааны хамгийн бага хувийн алдагдалтай үзүүлэлт болжээ.