logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "SoftBank" групп "OpenAI"-д хөрөнгө оруулах, түншлэх талаар хэлэлцэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 10:35
    365

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    “SoftBank” хиймэл оюуны салбарт нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулна

    “SoftBank” компани хиймэл оюуны чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулж, салбартаа олон арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг “Financial Times” мэдээллээ. Тухайлбал: тус компани “OpenAI”-тай стратегийн түншлэл байгуулах, эсвэл хөрөнгө оруулалт хийх талаар бодолцож үзэж байгааг “SoftBank”-ийн үүсгэн байгуулагч Масаёши Соны ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Мөн “SoftBank” групп Их Британийн хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Graphcore”-ийг худалдан авах эхний саналаа тавьсан гэсэн байна. Харин “Graphcore” компани “SoftBank”-аас ямар нэг санал хүлээн аваагүй хэмээн  дээрх мэдээллийг няцаагаад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих