logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    ДЭЗФ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд, компаниудын хүчин чармайлт хангалтгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 29 11:15
    593

    Зургийг: Дэлхийн Эдийн Засгийн Форум

    2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал 2019 онтой харьцуулахад 115 хувиар өснө гэж үзжээ.

    Дэлхийн улс орнууд болон компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа бэхжүүлж байгаа ч энэ нь төдийлөн хангалтгүй байгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумын "Уур амьсгал ба худалдааны ирээдүй" сэдэвт шинэ тайланд онцолсон байна. Гол зөрчил нь ашигт малтмал, түүхий эдийн худалдааны биет хэмжээний өсөлтөөс үүдэлтэй гэж үзжээ.

    Тухайлбал, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал 2019 онтой харьцуулахад 115 хувиар өснө гэж тус тайланд дурдсан байна. 

    Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах хүрээнд 2030 он гэхэд чухал ашигт малтмалын экспортод тавигдах хориг хязгарлалтууд 19 мянга болж нэмэгдэх магадлалтай гэж тооцоолсон бөгөөд 2020 оны байдлаар 13,102 хязгаарлалт үйлчилж байсан аж.

    2019 оны байдлаар зэс, никель, кобальт, газрын ховор элемент, лити зэрэг голлох таван түүхий эдийн олборлолтоор ОХУ, БНХАУ, АНУ, Индонез, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсууд тэргүүлж байжээ.

    Харин эдгээр чухал ашигт малтмалын боловсруулалтаар БНХАУ, Чили, Аргентин, Малайз, Филиппин, Индонез зэрэг улсууд тэргүүлж байсан болохыг Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. 

    TUSGAI-GFX-TRADE-CLIMATE.jpg
     
    Тайланд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх Парисын хэлэлцээрт бүрэн дүүрэн хүрэхийн тулд улс орнууд болон бизнесүүд долоон стратеги хэрэгжүүлэхийг санал болгожээ. Үүнд:

    1.  Эдийн засгийн өсөлтийг хадгалахдаа нүүрстөрөгчөөс ангижрах ерөнхий чадварыг бэхжүүлэх, 
    2.  Зохицуулагч байгууллагууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн санхүүгийн урамшууллыг бий болгох 
    3. Нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг салбаруудаас ангижирч, эдийн засгийг төрөлжүүлэх 
    4. Үр ашигтай эрчим хүч болон аж үйлдвэрийн үйл явцыг дэмжих 
    5. Цэвэр-тэг технологи ашигладаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах. 
    7. Чухал ашигт малтмалын түүхий эдийг ногоон үйлдвэрлэл рүү чиглүүлэх 
    8. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа хадгалж үлдэх зэрэг зөвлөмжүүдийг гаргажээ. 

    Cэтгэгдэл бичих