logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЭЗХЯ: VIII сарын дунд үеийн тооцоогоор инфляц 14.1 хувь байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 01 10:52
    83
    Цаашид үнийн өсөлтөд төгрөгийн ханшийн сулрал хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй байна гэж Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв

    Наймдугаар сарын дунд үеийн тооцоогоор инфляц 14.1 хувь болж буурсан гэж Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Улирлын чанартайгаар инфляц 15.7 хувь байснаа ийнхүү саарсан байна.

    Инфляцын үзүүлэлт 15.7 хувиас 14.1 хувь руу орж байгаа нь наймдугаар сард инфляц бага байх хүлээлт үүсгэж байна. Хэдий тийм боловч инфляц цаашид үргэлжлэн саарна гэсэн үг хараахан биш юм. Дэлхий даяар үүсээд буй эрчим хүчний асуудал Монголд ч тулгарах аюултай байна.

    Хэрвээ бусад асуудлыг тооцоололгүй инфляцын эсрэг арга хэмжээгээ сулруулбал илүү хүнд нөхцөлд шилжих эрсдэлтэй байгааг зарим шинжээчид анхааруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар үргэлжилж байгаа үнийн өсөлтөд дотоодоос хувь хэмжээ нэмэгдүүлэхгүйн төлөө арга хэмжээ авна гэдгийг тодотгож байна.

    Мөн БНХАУ-д цар тахлын тархалтын улмаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байгааг анхаарууллаа. Мөн цаашид үнийн өсөлтөд төгрөгийн ханшийн сулрал хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй байна гэж Эдийн засаг, Хөгжлийн сайд мэдэгдэв. Энэ дундаа төгрөгийн ханш сулрахын эсрэг хугацаа алдалгүй мөнгөний бодлогыг чангатгахыг нөхцөл байдал шаардаж байгаа гэдгийг тодотгосон байна.

    1-13.JPG

    Одоогоор төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэг тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь төгрөгийн ханш сулрах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

    Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 47 хувь байсан бол ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд нэг оронтой хувьд хүрнэ гэж үзэж байгаа аж. Ингэснээр Засгийн газар гадаад, дотоодын зах зээлд бонд босгох боломжууд бүрдэнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдээд байна.

     

     

    Cэтгэгдэл бичих