“Netflix” Азид үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 14:40
“Netflix” Азид үйл ажиллагаагаа тэлж, төлбөртэй хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.
Хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож, зөвхөн гар утсаараа хэрэглэж болох гишүүнчлэл олгохоор болсон байна. “Netflix”-ийн 221.6 сая хэрэглэгчийн 15 хувь нь Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчид байгаа аж. Цаашид ч энэ зах зээл тэлэх төлөвтэй байна.
Оны эхний улиралд тус платформын хэрэглэгчдийн тоо эрс буураад байсан ч хэрэглэгчдийн тоо нь II улиралд 6.8 саяар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 14:40
76656
BBJAX