Morgan Stanley: “iPhone 13” нь “Apple”-ийн сүүлийн 5 жилийн 2 дахь өндөр эрэлтэй загвар
Нийтэлсэн огноо: 2021 оны 09 сарын 21 16:00
“Apple” компанийн шинээр танилцуулсан “iPhone 13” нь урьдчилсан захиалгаараа сүүлийн таван жилд гарсан хоёр дахь өндөр эрэлттэй загвар болж байгааг “Morgan Stanley”-ийн шинжээчид мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл эрэлтээрээ “iPhone X” загварын дараа бичигдэж байна. Өнгөрсөн баасан гарагт “iPhone 13”-ийн урьдчилсан захиалга эхэлсэн юм. Харин захиалагчдад хүрэх хугацаа нь багадаа 27 хоног болохоор байгаа аж. Хэдийгээр энэхүү тооцоолол нь эд ангийн нийлүүлэлт бага байгааг илтгэж болох ч “Morgan Stanley”-ийн шинжээчид ойрын хугацаанд “Apple”-д хүндрэл үүсэхээргүй байгааг онцолсон байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-09-21 16:00
71727
BBJAX