Moody's: Үндсэн хуулийн тодорхойгүй байдал нь Чилийн уул уурхайн салбарт нөлөөлж болзошгүй
Чили улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаагаас уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт царцаж магадгүйг “Moody's” агентлаг анхаарууллаа.
Чили улс 1974-1990 оны цэргийн дарангуйллын үед мөрдөгдөж байсан Үндсэн хуулиа шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулах аж. Одоогоор байгаль орчны зохицуулалтыг сайжруулах, уул уурхайтай холбоотой зарим заалт маргаан дагуулж байгаа юм байна.
Эрх зүйн орчин тогтворгүй байвал Чили улсад үйл ажиллагаа явуулдаг “BHP”, “Anglo American”, “Glencore” зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулалтаа царцаах эрсдэлтэйг шинжээчид сануулжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com