“Mongolia Growth Group”-ийн цэвэр ашиг 2021 онд өмнөх оноос 4 дахин өсөж, $15.5 сая хүрчээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 04 17:20
“Mongolia Growth Group” 2021 онд цэвэр ашиг нь өмнөх оноос дөрөв дахин өсөж, 15.5 сая ам.доллар хүрснийг тайлагналаа.
Тайлант хугацаанд 1.7 сая ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оноос 1.9 дахин өндөр үзүүлэлт болж байна. Менежментийн хувьд эн тэргүүнд хувьцааны ханш болон үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан нь өсөлтөд голлон нөлөөлснийг онцоллоо. Иймд цаашид урт хугацааны хөрөнгө оруулалтад илүү анхаарч байгаагаа тодотгов. Хэдий тийм боловч COVID-19-ийн хязгаарлалтын улмаас үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого буурсныг тайлагнасан байна.
Арилжааны мэдээллээс харахад тус компанийн нэгж хувьцааны ханш 2021 онд 30 гаруй хувь өсжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-04 17:20
76839
BBJAX