“Mobinet” дотоодын серверээр үүлэн технологийн "Azure Stack Hub" үйлчилгээ үзүүлж эхлэв
“Мобиком” корпорац “Microsoft”-ийн клауд серверийн "Azure Stack Hub" үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Ингэснээр клауд үйлчилгээ авч ашиглахдаа Монгол дахь биет сервер ашиглаж болохоор болж байгааг онцолж байна.
Өөрөөр хэлбэл гадаад дахь “Azure”-ийн клауд сервер луу хандах хоцролтыг хамгийн багадаа 10 дахин бууруулахаар байгааг гэдгийг мэдэгдэв.
2021 оны IV улирлын байдлаар дэлхийн клауд зах зээлийн талаас илүү хувийг “Amazon”-ий "AWS" болон “Microsoft”-ийн "Azure" үйлчилгээ эзэлж байгааг “Synergy Research Group”-ийн судалгаанаас харж болохоор байна.
Тухайн улиралд дэлхий даяар клауд үйлчилгээнээс олсон ашиг анх удаа 50 тэрбум ам.доллар давжээ. Харин зах зээлийн хэмжээ нь 178 тэрбум ам.доллар даваад байна.
“Мобинет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com