“Microsoft” клауд үйлчилгээний компаниудад программ хангамжийг хялбар ашиглах боломж олгоно
Зохицуулах байгууллагуудын шахалтад орсон “Microsoft” компани Европын клауд үйлчилгээний компаниудад программ хангамжийг ашиглахад илүү хялбар нөхцөл бүрдүүлэхээр боллоо.
Өнгөрсөн онд Францын “Ovhсloud” компани “Microsoft”-ийн программ хангамжийн лицензийн нөхцөл нь тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахад хүндрэл учруулж байна гэж гомдол гаргаж байжээ. Ингэснээр тус компани Европын клауд үйлчилгээ үзүүлэгч компаниудад “Windows” болон “Office 365” программ зэрэг бүтээгдэхүүнээ илүү хямд, хялбар ашиглах боломжтойгоор байршуулахыг санал болгоод байгаа юм.
Ингэхдээ Европ дахь хэрэглэгчдийн тусгай зөвшөөрлийн уян хатан байдлыг ханган ажиллахад анхаарч байна гэж тус компанийн Ерөнхийлөгч тодотголоо.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com