Metinvest: ОХУ Украины Мариуполь хотоос хууль бусаар төмөр тээвэрлэж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 16 12:00
ОХУ Украины Мариуполь хотын төмрийн үйлдвэрээс төмөр тээвэрлэж ОХУ-ын зах зээлд борлуулж байна гэж тус үйлдвэрийн захирал тэрбумтан Ринат Ахметов мэдэгдлээ.
Тухайлбал: тавдугаар сарын эцсээр Мариуполиос 140 мянган тонн төмөр Оху-ын Донын Ростовын боомт руу тээвэрлэсэн гэж “Metinvest” компани мэдээлсэн байна. Түүнчлэн ОХУ 600 сая ам.доллартой тэнцэх үр тариаг хяналтдаа авсан Украины бүс нутгуудаас хулгайлсан гэж Киевийн Эдийн засгийн их сургууль үзэж байгаа аж.
Харин Москва “Энгийн иргэдийн хөрөнгө болон дэд бүтцийг онилж байна” гэснийг үгүйсгэж байгаа юм.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-16 12:00
76403
BBJAX