“Metals Mongolia 2013” чуулган "алт", "зэс", "хар төмөрлөгийг" онцолно
Өнөөдөр олон улсын хөрөнгө оруулагчид болон салбарын бодлого тодорхойлогчид Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүн, төмөрлөгийн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудлаар чуулж эхэллээ. Нэг талаас энэхүү чуулганы ирц хөрөнгө оруулалтын хууль батлагдсан болон хууль эрхзүйн орчинд гарсан бусад шинэчлэлтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын сонирхол хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах нэгэн хэмжүүр болно гэж хүлээж байгаа юм. “Metals Mongolia 2013” чуулган өнөөдөр "Монгол Улсын металлург, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага", "алт", "зэс" болон "хар төмөрлөгийн салбар" гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын металлургийн салбар хууль эрхзүйн хувьд өрсөлдөх чадвар харьцангуй сайн гэж дүгнэж байна. Хэдий тийм боловч анхны хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, өндөр эрсдэлтэй салбар учраас хөрөнгө оруулалт татахад энэ нь хангалттай биш. Харин эдийн засгийн хөшүүрэг илүү шаардлагатай байгааг онцолж байгаа юм.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com