“Mercedes-Benz” сая гаруй автомашинаа эргүүлэн дуудна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 06 11:20
“Mercedes-Benz” дэлхий даяар нэг сая автомашинаа эргүүлэн дуудахаар боллоо. Тус компани үйлдвэрлэсэн автомашинуудынх нь тоормосны системийн асуудалтай байж болзошгүй гэж үзсэн байна.
“KBA” зохицуулах байгууллагын мэдээлснээр 2004-2015 оны хооронд үйлдвэрлэсэн “ML”, “GL” спорт загварын автомашинууд болон тансаг зэрэглэлийн “R-Class” загварт энэхүү техникийн алдаа байх эрсдэлтэй байгаа аж.
Одоогийн байдлаар “Mercedes-Benz” нийтдээ 993 мянган автомашинаа эргүүлэн дуудаад байна. Үүнээс 70 мянга орчмыг нь Герман улсаас эргүүлэн дууджээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-06 11:20
76167
BBJAX