“Mercedes-Benz” борлуулалтаараа дахин тэргүүлэв
“Mercedes-Benz” гурван сарын турш тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүллээ. Зах зээлийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч жийп загварууддаа түлхүү анхаарсан нь үүнд голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард “Mercedes-Benz” нийт 188.4 мянган автомашин борлуулсан бол “BMW” 180.5 мянга, “Audi” 170.9 мянган автомашин борлуулжээ. “Mercedes-Benz”-ийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх загваруудаа шинэчлээд байгаа төдийгүй өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад илүү олон тооны жийп загвар санал болгож байгаа юм. Харин сүүлийн арваад жил борлуулалтаараа тэргүүлж байсан “BMW” болон “Audi” компани хангалттай шинэчлэл хийж чадахгүй байгаа аж. Үүнийг БНХАУ-ын зах зээлийн эрэлтээс харж болох талаар шинжээчид онцолж байна. Есдүгээр сард “Mercedes-Benz”-ийн БНХАУ дахь борлуулалт 53 хувиар өссөн бол “BMW”-ийнх 12 хувь, “Audi”-ийнх 2.9 хувиар нэмэгджээ. Жилийн дүнгээрээ “BMW” энэ онд зах зээлд тэргүүлэхээр байгаа аж. Харин ирэх оноос “Mercedes-Benz” компани борлуулалтаараа “BMW”-ийг гүйцэж магадгүй байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com