“Macquarie Group” Кувейтийн “Alafco Aviation Lease & Finance”-ийг худалдан авах хэлцэл хийж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 13:20
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Австралийн “Macquarie Group” Кувейтийн нисэх онгоцны түрээсийн “Alafco Aviation Lease & Finance” компанийг худалдан авах хэлцэл хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Талууд ойрын хэдэн долоо хоногийн дотор тохиролцоонд хүрэхээр зорьж байгаа аж. Мөн Кувейтийн Засгийн газрын дэмжлэгтэй “Alafco Aviation Lease & Finance” компанид бусад хөрөнгө оруулагч талаас санал ирж байгааг эх сурвалж онцолсон байна.
Сүүлийн байдлаар “Alafco Aviation Lease & Finance”-ийн нэгж хувьцааны ханш 6.6 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 600 сая ам.доллар хүрсэн байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 13:20
76592
BBJAX